Цаг уурын мэдээ > Хөдөө аж ахуйн цаг уурын тойм
2024 оны 6-р сарын 2 дугаар арав хоногийн цаг агаарын байдал, хөдөө аж ахуйд хэрхэн нөлөөлсөн тухай тойм
10 хоногийн тойм бичвэр: Говь-Алтай аймгийн нутгаар 2024 оны 6-р сарын хоёрдугаар арав хоногийн байдлаар агаарын дундаж температур Алтайн өвөр говиор 22.2-23.9 градус дулаан, бусад сумдад 11.8-21.4 градус дулаан байлаа. Агаарын хамгийн их температур Тооройд 36, Шаргад 34, Халиун, Алтайд 32, Бигэрт 31 градус дулаан, бусад сумдад 22-29 градус дулаан байлаа.
Агаарын хамгийн бага температур Дэлгэрт 0, Есөнбулаг, Тонхил, Чандманьд 4, Бугат, Эрдэнэд 5, Цээл, Цогтод 6 градус дулаан, бусад сумдад 8-12 градус дулаан байлаа.
Хөрсний гадаргын дундаж температур Хүйс, Бигэрийн говь хоолой, Алтайн өвөр говиор 24-30 градус дулаан, бусад нутгаар 15-23 градус дулаан байлаа. Хөрсний гадаргын хамгийн их температур Шаргад 64, Даривт 63, Бигэр,Тоорой, Халиунд 62, Тайширт 61, Алтайд 60, Баян-Уулд, Цээл, Гуулинд 59, Жаргалан, Төгрөгт 58, бусад сумдад 51-54 градус дулаан байлаа.
Хөрсний гадаргын хамгийн бага температур Тонхилд 0, Эрдэнэд 2, Цогтод 3, Чандманьд 4, Есөнбулагт 5, бусад сумдад 6-12 градус дулаан байлаа.
Хур тунадасны хувьд Даривт 39.5 мм, Есөнбулагт 33.6 мм, Цогт 33.0 мм, Чандманьд 31.0 мм, Тайширт 30.3 мм, Эрдэнэд 27.2 мм, Баян-Уулд 17.4 мм, Гуулинд 16.9 мм, Жаргаланд 16.7 мм, Дэлгэрт 15.9 мм, Тонхилд 15.4 мм, Бигэрт 11.9 мм, Цээлд 10.8 мм, Бугатад 7.2 мм, Хөхморьт, Шаргад 6.4 мм, Төгрөгт 5.8 мм, Тооройд 4.7 мм, Халиунд 4.1, Алтайд 2.0 мм хур тунадас орсон байна.
Салхины хамгийн их хурд Бугатад 27 м/с, Хөхморьт, Цээлд 26 м/с, Тооройд 23 м/с, Есөнбулаг, Тонхилд 22 м/с, Шарга, Эрдэнэд 20 м/с хүрч шороон шуурга шуурсан байна. Нийт нутгаар 10 м/с-ээс дээш салхитай өдрийн тоо 1-10 өдөр байлаа.
Малын усан хангамж: Малын усан хангамж сайн.
Малын тарга хүч: Малын тарга хүч дунд зэрэг байна.
Малын хорогдол: Малын хорогдлын мэдээгээр мал хорогдсон гэсэн мэдээ багийн дарга нараас ирээгүй байна.
Ургамлын мэдээ: Говь-Алтай аймгийн нийт нутгаар бэлчээрийн ургамлын ажиглалтын талбайд ургамал залаалалтын үе шат жигдэрч, зарим нутгаар цэцэглэлт ажиглагдаж байна.
Ургамлын ургалтын байдал: Говь-Алтай аймгийн бэлчээрийн ургамлын ургалтын байдал 2024 оны 6 дугаар сарын 21-ний байдлаар нийт нутгийн 46.1 хувьд буюу Есөнбулаг, Баян-Уул, Хөхморьт, Жаргалан, Дэлгэр, Гуулин, Цогт, Эрдэнэ, Чандмань сумдын нутгаар хэвийн буюу сайн, 43.4 хувьд буюу Алтай, Бугат, Тоорой тосгон, Бигэр, Тайшир, Төгрөг, Халиун, Цээл, Шарга сумдад дунд, 10.5 хувь буюу Тонхил, Дарив сумдад муу үнэлгээтэй гарсан байна.
Хянасан: Цаг уурын хэлтсийн дарга / Т.Дэлгэрмаа /
Тойм бичсэн: ХААЦУ хариуцсан ерөнхий технологич ᠮᠡᠰᠢᠭᠳᠣᠷᠵᠢ ᠶᠢᠨ ᠭᠦᠨᠪᠢᠯᠢᠭ / М.Гүнбилэг /